ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Гамшгийн эсрэг дуут дохиог орон даяар 16:00 цагт дуугаргалаа

2017-03-24

                                                  2017 оны 03 дугаар сарын 23

16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. Газар хөдлөлтийн  гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах зорилготой жил бүр болдог газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцлоо.

Энэ үеэр сумын ЭМТөвөөс гамшиг осол болсон үед анхны тусламж хэрхэн үзүүлэх  талаар , сумын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан, иргэний танхимтай хамтран  газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд сургалтуудыг зохион байгууллаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%