ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ФОТО МЭДЭЭ


нийт 97

"АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ" хүндэтгэлийн арга хэмжээ

2019-09-30 1129
Булган сумын ахмадын баярыг тохиолдуулан ахмад буурлууддаа зориулсан "АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ" хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах тул сумын нийт ахмад буурлууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Зохион байгуулагч: Сумын ИТХ, ЗДТГ, Ахмадын хороо, Ахмадын чөлөөт холбоо, Соёлын төв Ивээн тэтгэгч: УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, ЗДТГ, Баянзаг динозавр ХХК Арга хэмжээ 2019.10.01-ний өдөр 14.00 цагаас Соёлын төвд болно.

"Спорт- Цогцолбор"

2019-09-09 784
Манай сум волейболын спортоороо өндөр амжилт гаргадаг хэдий ч стандартын заал байхгүй нь тулгамдсан асуудал байлаа. Сумын нийт ард иргэд болон тамирчдын энэхүү хүсэл тэмүүлэл, олон жилийн өмнөөс яригдаж хөөцөлдөж ирсэн ажил маань энэ жил биеллээ олох нь ээ. Тус барилгад сургалтын өрөөнүүд, багш дасгалжуулагчдын өрөө, эр, эм душ, дотроо 300 хүний суудал гэх мэт шаардлагатай бүхий л зүйл бий.

#Цэвэр_байгаль_Цэгцтэй_мэдлэг

2019-06-09 671
айгаль дээрх эко сургалт, Баянзаг болон сумын зүүн голыг цэвэрлэх арга хэмжээ үр дүнтэй боллоо. Тус арга хэмжээнд хүүхэд том хүн нийлсэн 280 орчим хүн оролцож бүтэн өдрийн турш ажиллан 25 гаруй тонн хогийг түүж хогийн цэгт төвлөрүүлж шатааж устгалаа. Арга хэмжээг санаачлан зохион байгуулсан ЕБС-ийн хамт олон, нийт сурагчид, хамтран зохион байгуулсан ИТХ, ЗДТГ, Соёлын төв, цагдаагийн хэсэг, Говийн гурван тэмээ жуулчны бааз, ногоон хэрэм төслийн хамт олон, дэмжин ажилласан жуулчны баазууд, хувиараа хөдөлмөр эрхлэгч Ц.Ганбат, Баянзаг динозавр ХХК, Булган гурван эрдэнэ ХХК, машинаараа үйлчилсэн С.Батбаяр, Наранбаатар, Ц.Отгонбаатар, Соёл-Эрдэнэсайхан, Батдорж, П.Батчулуун, Б.Өнөрбат болон нийт сурагчид, иргэддээ талархал илэрхийлж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

ЕБСургуулийн англи хэлний кабинеттай танилцлаа

2019-04-11 713
Өмнөговь аймаг Булган сум Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний кабинет. Сурч хөгжих ая таатай орчин нөхцөл бүрджээ. Хэлтэй бол хөлтэй. #Англи_хэлтэй_Өмнөговь

Малчдын өвөлжилт хаваржилтын байдалтай танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсож, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ

2019-03-26 683
Малчдын өвөлжилт хаваржилтын байдалтай танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсож, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, сум орон нутгийн 2018 оны хийгдсэн ажлын талаар, 2019 онд хийгдэх ажил, #хөдөө_аж_ахуй_үйлдвэржилтийн_жил-ийн талаар мэдээлэл хүргэж, төлийн мэдээ авах зэрэг олон чиглэлийн зорилготой хаврын ажилдаа гарлаа. Энэ жил хангай дэлхий сайхан байж мал сүрэг таван төрөл дээрээ өсч малчдын магнай тэнэгэр сайхан хавар болж байна.

Ангил хэлний DINO-2019 олимпиад боллоо

2019-02-27 570
Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдийн дунд DINO-2019 ангил хэлний олимпиадыг зохион байгуулав.

Хөх сувд -2019 мөсний баяр

2019-01-22 512
Булган суманд анх удаагаа зохион байгуулагдсан Хөх сувд - 2019 мөсний баяр амжилттай болж өнгөрлөө. Мөсний баяр нь байгаль дэлхий, Үндэсний өв соёлоороо бахархах, Өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, "ЦЭВЭР АГААР ЭРҮҮЛ БИЕ" уриан дор зохион байгуулагдахад оршино. Мөсний баяраар: 1. Сумын аварга шалгаруулах "Тэшүүр" эрэгтэй, эмэгтэй 2. Сумын аварга шалгаруулах "Уран жолоо" 3. Олс таталт /Багийн бүх гишүүд оролцоно/ 4. Сумо бөх эрэгтэй, эмэгтэй 5. Бүх нийтийн гүйлт /Багийн бүх гишүүд оролцоно/ 6. Мөсний шагай /Багийн бүх гишүүд оролцоно/ 7. Хөгжөөнт буухиа /Багийн бүх гишүүд оролцоно/ зэрэг тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдлаа. Багийн нийлбэр дүнг бага онооны системээр дүгнэж эхний 3 байр эзлүүллээ.

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн

2018-11-12 527
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 27 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Бүтээн байгуулалт -2018

2018-10-15 539
ОНТөсвийн 25.6 сая төгрөгийн өртөгөөр сумын хогийн цэгийн хогийг салхинаас хамгаалж хашаажуулах, даланг сэргээх, нягтруулах, хогийг түрэх ажил хийгдлээ. Тус ажлыг гүйцэтгэхэд дэмжиж тусалсан аймгийн БОАЖГазар, гүйцэтгэгч Ихэр сайхан уул ХХК-нд талархал илэрхийлье.

Сурагчдын дотуур байрны их засвар

2018-09-25 569
Сургуулийн сурагчдын дотуур байр нь анх удаа бүрэн хэмжээний их засварт орж улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгөөр засварлагдлаа. Их засварын үр дүнд байрны хүүхдүүд маань сумын халуун усанд очиж оочирлохгүй шөнийн харанхуйд цасан шуурганаар гарч бие засах газарлуу гүйхгүй болж цэвэрт бохирт бүрэн холбогдож дотроо бүх асуудлыг төсөвт суулгасны дагуу бүрэн шийдвэрлэлээ.

ИТХ-ын тэргүүлэгчид хуралдав

2018-06-21 560
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрллээ. Үүнд: Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай Хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай Хүүхэд хамгааллын хамтарсан баг байгуулах тухай төрийн дээд шагналд тодорхойлох тухай Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн сургалт боллоо

2018-06-09 546
"Нутгийн удирдлагад Эмэгтэйчүүдийн манлайлал" аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын сургалт зохион байгуулагдлаа. Төлөөлөгчийнхөө эрх үүргийг ухамсартайгаар хэрэгжүүлж байгаа манлайлагч эмэгтэй төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлээд орон нутгийн төлөө гаргасан шийдвэр бүхэн мэргэн байх болтугай гэж ерөөе. Сургалтаас олсон мэдлэг бүхнээ сум орны хөрсөн дээр буулгаж улам эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэж байна Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсьe.

Хөдөөгийн Хавцгайт багт жимсний төгөл байгуулав

2018-06-05 584
Хавцгайт баг дээр багийн малчдын саналаар байгалийн цэвэр жимсний төгөл байгуулах ажил эхэллээ. Сумын ОНХөгжлийн сангийн хөрөнгөөр өөрсдийн хэрэглээндээ зориулан талбай байгуулан багийн хурлаар цугалсан малчдын оролцоотойгоор эхний ээлжинд чацарганы суулгацыг суулгалаа. Цаашид жимсний ойн төгөл байгуулах зэргээр өргөжүүлэх ажлууд шат дараатайгаар хийгдэх болно.

"Эмийг орлох хөдөлгөөн байдаг - хөдөлгөөнийг орлох эм байдаггүй"

2018-05-03 551
"Эмийг орлох хөдөлгөөн байдаг - хөдөлгөөнийг орлох эм байдаггүй" уриан дор өнөөдөр анхны гүйлт, гимнастик боллоо.

Нутгийн золголт хийж нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулав

2018-03-27 537
Аймгийн Нутгийн зөвлөлөө шинээр байгуулж, энэ жилийн нэгдсэн золголтоо хийж нутгийн түмэн олон минь ерөөл билэгдэлтэй уулзлаа.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ

2018-01-10 606
БИНХ-ын дарга нар 2018 оны ажлын төлөвлөгөөгөө батлуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11176
8658 / 77%
1135 / 10%
391 / 3%
992 / 9%