ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ФОТО МЭДЭЭ


нийт 97

Олон улсын хэмжээний мастер Баттөрийн Батсуурийн цолны мялаалгад зориулсан “Ахан дүүсийн тэмцээн” зохион байгуулагдлаа.

2026-06-15 35
Өмнөговь аймгийн волейболын спортын анхны Олон улсын хэмжээний мастер Баттөрийн Батсуурийн цолны мялаалгад зориулсан “Ахан дүүсийн тэмцээн” 2026 оны 06 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Булган суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 20 баг оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс: 🥇 I байр – “Уран дархан” /Манлай cум/ 🥈 II байр – Оригийнхон баг /Булган сум/ 🥉 III байр – Мөнхбатын үр хүүхдүүд баг /Номгон сум/ Тус тэмцээний шилдгүүдээр: 🏐 Шилдэг холбогчоор Сумьяагийнхан багийн Мөнхзул 🏐 Шилдэг довтлогчоор Оригийнхон багийн Э.Сайханбилэг 🏐 Тэгш тоглогчоор “Уран дархан” Манлай багийн Б.Нарантулга нар тус тус шалгарлаа.

ДЭН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН 2 ДУГААР УЛИРЛЫН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-06-05 50
Булган сумын Дэн багийн Иргэдийн нийтийн хурал 2026.06.04-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус хурлаар: ✅Засаг дарга 2026 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулж, хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ✅ Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд өөрсдийн хариуцсан чиглэлээр иргэдэд шаардлагатай мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь сонсон ажиллав. ✅Эрүүл мэндийн төвийн хамт олон иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаа.

ДАЛ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН 2 ДУГААР УЛИРЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-06-04 56
Булган сумын Дал багийн Иргэдийн нийтийн хурал 2026.06.03-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хурлаар: ✅ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ажлын албанаас ИТХ-аас батлагдсан тогтоол, журам, зөвлөмж мэдээ, мэдээллийг өгч ИНХ-тай хамтран ажиллаа. ✅Засаг дарга 2026 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулж, хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ✅ Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд өөрсдийн хариуцсан чиглэлээр иргэдэд шаардлагатай мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь сонсон ажиллав. ✅Эрүүл мэндийн төвийн хамт олон иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаа.

ХАВЦГАЙт БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН 2 ДУГААР УЛИРЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО.

2026-06-03 47
Булган сумын Хавцгайт багийн Иргэдийн нийтийн хурал 2026.06.02-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хурлаар: ✅Засаг дарга 2026 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулж, хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ✅ Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд өөрсдийн хариуцсан чиглэлээр иргэдэд шаардлагатай мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь сонсон ажиллав. ✅Эрүүл мэндийн төвийн хамт олон иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаа.

БУЛГАН СУМЫН МОРЬТОН БҮСГҮЙЧҮҮДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

2026-05-29 47
Тус уулзалтад Өмнөговь аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Батболд “Малч удамтай бүсгүйчүүд” сэдэвт сургалтыг зохион байгуулж, оролцогчдод үнэтэй мэдлэг, туршлага хуваалцав. Арга хэмжээний үеэр Засаг даргын өргөмжлөлөөр Хавцгайт багийн малчин Б.Сайндэлгэр, Дал багийн малчин С.Цэрэнпүрэв нар шагнагдлаа. Мөн хүрэлцэн ирсэн 40 гаруй морьтон бүсгүйчүүдийн дунд “Даага”-ны сугалаа зохион байгуулж, азтанаар Хавцгайт багийн Э.Мягмарцэрэн тодорлоо. Анхдугаар уулзалтаар Булган сумын Морьтон монголжин холбооны удирдах бүрэлдэхүүнийг сонгож, Тэргүүнээр Б.Батжаргал, нарийн бичгээр Хавцгайт багийн Б.Сайндэлгэр, удирдах зөвлөлийн гишүүдээр Дэн багийн Б.Алтанцэцэг, Энхнаран, Дал багийн Т.Бүдханд, С.Цэрэнпүрэв, Хавцгайт багийн Н.Басбаяр, Б.Эрдэнэжаргал, Булган багийн Шинэхүү нар сонгогдов.

БУЛГАН СУМЫН ХАВРЫН МОД ТАРИАЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

2026-05-06 35
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган суманд хаврын мод тариалалтын өдөрлөг 2026.05.06-ны өдөр зохион байгуулагдлаа.🌳🌿🍀

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯН

2026-03-23 78
"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аяны хүрээнд жендерийн хэвшмэл ойлголтуудыг засах талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Хэвшмэл ойлголтоо өөрчилье" цахим Challenge-ийг эхлүүлж байна. 24 цагийн дотор Жендерийн хэвшмэл ойлголтыг засах уриалгыг байгууллагын цахим хуудсанд байршуулан дараагийн байгууллагыг нэгдэхийг уриалах.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2025-12-05 139
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг 2025 оны Анхан шатны "Сумын аварга" шалгаруулах тэмцээнийг Шатар сонирхогчдын дунд зохион явуулж дууслаа. Үүнээс: \ Эрэгтэй төрөлд \ 1-р байр 4 дүгээр багийн иргэн А.Эрдэнэбилэг 2-р байр: 4 дүгээр багийн малчин Б.Наранбат 3-р байр: 4 дүгээр багийн иргэн Т.Идэрцог нар эхний байрыг тус тус эзэлж Батламж, мөнгөн шагналаар шагнуулав. \Эмэгтэй төрөлд \ 1-р байр: 4 дүгээр багийн өндөр настан Д.Ханд 2-р байр: ЕБСургуулийн Англи хэлний багш О.Ундармаа нар эхний байрыг тус тус эзэлж Батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.

ӨВӨЛ ЦАГИЙН СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН АРГА ХЭМЖЭЭ🏆 2025 ОНЫ 11 САРЫН 29,30-НЫ ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2025-12-01 144
Тус арга хэмжээний хүрээнд сумын нийт төрийн албан хаагчдын дунд "УРЛАГ, СПОРТЫН НААДАМ 2025" уралдаан, тэмцээн зохион байгуулж нийлбэр дүнгээр багууд дараах байранд шалгарлаа. 📍Тэргүүн байранд Б.Дамдинсүрэн ахлагчтай "King’s" баг 📍Дэд байранд С.Наранбадрах ахлагчтай "Бадрангуй" баг 📍Гутгаар байранд О.Болдсансар ахлагчтай "Сансрынхан" баг 📍Тусгай байранд Ганхуяг ахлагчтай "Хуягаа ба түүний нөхөд" баг, Ц.Отгонбаатар ахлагчтай "Соёлын довтолгоо" баг тус тус шалгарлаа.

"ТЭР БУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"

2025-10-21 149
Бүх нийтийн намрын мод тарилт”-ын хүрээнд Ногоон байгууламжийн 50га-д нийт 300 хайлаас мод тарилаа.

Онцгой байдлын газраас зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй орон нутаг нөлөөллийн аяны хүрээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг

2025-09-29 154
Онцгой байдлын газраас зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй орон нутаг нөлөөллийн аяны хүрээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг” 2025 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн нь тус дадлага сургуулийн хүрээнд: • Аюул, эрсдэлийн үед шаардлагатай багаж, хэрэгслийн бэлэн байдлыг хангах • Гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор богино хугацаанд цугларч, эрэн хайх шуурхай ажиллагаа явуулах • Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдав. Өмнөговь аймгийн онцгой байдлын даргын баталсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Уул уурхайгүй эко🌿☘️✅️Унаган байгаль💚💚 Өмнөговь Аймаг Булган Сум 👏👏 ХАВЦГАЙТ БАГИЙН ХУРАЛ 2025.06.02🤝🤝🤝

2025-06-02 187
Уул уурхайгүй эко🌿☘️✅️Унаган байгаль💚💚 Өмнөговь Аймаг Булган Сум 👏👏👏👏 ХАВЦГАЙТ БАГ_ХУРАЛД🤝🤝🤝

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-03-26 226
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2025.03.26-ны өдөр 73 хувийн ирцтэй хуралдаж, 8 асуудлыг хэлэлцэхээр оруулж нэг асуудлыг хойшлуулан 7 асуудлыг амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 1. Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай 2. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 3. Сумын хүүхэд хамгаалалын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шиэнчлэн батлах тухай 4. Нутгийн удирдлагын Төлөөлөлийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай 5. Хотийн хөгжлийн төлөвлөгөөг шинэчлэн хийж буй явцтай танилцаж санал солилцох зэрэг сум орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллаа.

ХҮҮХДИЙН ӨРӨӨТЭЙ БАЙГУУЛЛАГА НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.

2024-11-25 237
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, байгууллагын ажилчдын хүүхдүүдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Булган сумын "Засаг даргын тамгын газар" өөрийн нөөц боломждоо тулгуурлан "Хүүхдийн өрөө"-тэй боллоо.

СУМЫН АВРАНА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-24 236
онгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг "Сумын аварга" шалгаруулах тэмцээнийг Шатар сонирхогчдын дунд 2024 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион явуулж дууслаа. Шартын тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 3 тамирчин оролцож дараах амжилтыг гаргалаа.

БУЛГАН СУМ ЗАСМАЛ ЗАМТАЙ БОЛЛОО

2024-11-22 268
НУТГИЙН ХИШИГ" хөтөлбөрийн нэг том зорилт болох "НУТГИЙН ЗАМ" төсөл амжилттай хэрэгжсээр байна. 2024 оны төсөвт тусгагдсан Булган сумын төв суурингийн 2,8 км авто замын ажил болон Даланзадгад - Булган-Мандаловоо чиглэлийн авто замын эхлэл 10км авто зам бүрэн дуусаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад Улсын комисс хүлээж авснаар бүрэн ашиглалтанд орлоо. Булган нутгийн ард түмний аялал жуулчлалын хөгжлийг дагуулах том хөрөнгө оруулалт билээ.

БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО. 2024-10-30

2024-10-30 275
Булган сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 1. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшин хамгийн олон санал авч Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон 15 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө. 2. хурлын даргыг чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцэн хуралд оролцсон төлөөлөгчдийн 57 хувийн саналаар Булган сумын ИТХ-ын даргаар Батсүрэнгийн Дамдинсүрэнг сонголоо. 3. Хуралд оролцсон Төлөөлөгчдийн 60 хувийн саналаар сумын Засаг даргад Баярсайханы Төртогтохыг сонгон аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо. 4. Хурлын зөвлөлд ИТХ-ын дарга Б.Дамдинсүрэнгээр ахлуулан А.Буяндэлгэр, С.Батжаргал, С.Мөнхсайхан, Э.Энхболд нарын 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгууллаа

НУТГИЙН АВТО ЗАМЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2024-10-06 356
аланзадгад-Булган-Мандал-Овоо чиглэлийн авто замын ажил 2024 оны 9-р сарын 16-ны байдлаар үргэлжилж байна. Энэхүү зам нь Өмнөговь аймгийн төвийг сумдтай холбох чухал замуудын нэг бөгөөд тоосжилтыг бууруулах, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм. Булган сум нь Даланзадгадаас 98 км зайд, Мандал-Овоогоос 116 км зайд оршдог тул замын дэд бүтцийг сайжруулах ажил орон нутгийн амьдралд ихээхэн ач холбогдолтой байна.

БУЛГАН СУМАНД ХАГАС АВТОМАТ УУРЫН ЗУУХ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

2024-10-05 476
Сумын төвийн оршин суугчдын тав тухыг хангах, сумандаа сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь сумдад баригдан ашиглалтад орж буй #Хагас автомат уурын зуухнууд юм. Ингэснээр дулааны эх үүсвэрээр найдвартай хангагдаж, технологийн хувьд хөгжил дэвшилд хүрч, хөдөө орон нутгийн амьдралын чанар сайжирна. Тус ажлыг "Шүтээн-Эрдэнэ" ХХК хийж гүйцэтгэлээ.

Сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан боллоо

2024-05-29 422
Сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2024.04.29-ны өдөр хуралдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11176
8658 / 77%
1135 / 10%
391 / 3%
992 / 9%