2024-05-24
112
2024 оныг #Хүүхдийн_хөгжил_хамгааллын_жил болгон зарласантай холбоотойгоор #Булган_сум “Булган эко фестиваль” нээлтийн арга хэмжээг нүүдэлчин монголчуудын түүх соёлыг таниулсан, үр хойч, залуу үедээ өвлүүлэн сурталчилсан өвөрмөц хэлбэрээр зохион байгууллаа.
Нээлтийн үеэр:
📍Гэрийн эзэгтэй өглөө эртлэн босч, цайгаа чанаж, уул ус, хангай дэлхийдээ дээжээ өргөж, өрхийн тэргүүндээ дээжээ барьж
📍Тэмээн жин, тэмээн соёл, тэмээн нүүдлийг харуулж
📍морин тэрэг, морин хөсгийг сурталчилж
📍Бөхийн бэлтгэл, үе үеийн бөхийн түүхийг таниулж
📍Эмнэг сургах, хос морьтнуудыг алдаршуулсан сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн байлаа.
Мөн #Нүүдэлчин_монголчуудын монголын нэг өдрийг таниулсан өв соёлын өртөөнүүд ажиллалаа. Үүнд:
✨Ноос савах
✨Эсгий хийх
✨Сур элдэх
✨Сээр цохих
✨Арьс элдэх
✨Сур харвах
✨Чулуун тоглоом тоглох
✨Дэмбээдэх
✨Шинэ дээл мялаах
✨Шагайн наадгай тоглох
✨Ээрүүл ээрэх
✨Тэмээний ноос томох зэрэг өртөө байв. Өртөө бүрт хүүхдүүд оролцож, өв соёл, түүх, ёс уламжлалтайгаа танилцаж суралцан байгаа нь бахархалтай байлаа.
Тус сумын нээлтийн арга хэмжээнд оролцож сумын Хамтарсан багт 1 сая төгрөгийн дэмжлэг бүхий “Батламж”, 5 хүүхдийг “Буянт хотхон” хүүхдийн зусланд амрах эрхийн бичгийг гардуулж, тоглоом, картын өртөөг ажиллууллаа. Мөн хурдан дааганы 🐎 уралдаанд унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласан. Жилийн ажлын нээлтийн арга хэмжээг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулсан сумын удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.