2019-03-26
208
Сайн малчин хөтөлбөр”-ийн хүрээнд малчдыг мал маллагааны тэргүүн туршлага, арга барилд сургах, малчдын залгамж халааг бэлтгэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэм\эгдүүлэх зорилгоор “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН – 2019” арга хэмжээг зохион байгуулав.
Арга хэмжээний үер доорхи ажил, арга хэмжээг зохион байгуулав. Үүнд
Хуванцар савны хэрэглээний талаар Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч О.Энхсайхан , Малын зохиомол хээлтүүлгийн талаар Аймгийн Хүнс ХАА-н газрын МАА-н хэлтсийн мэргэжилтэн Б.Мэндбаяр, Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааны талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Бэлчээр ашиглалтын талаар, Аймгийн бэлчээр ашиглалтын холбооны тэргүүн С.Гүррагчаа, Мал эмнэлэгийн баталгаажуулалтын системийн талаар Ариун цэвэр магадлан шинжээч эмч О.Хулан , Малын индексжүүлсэн даатгалын талаар Даатгуулагчдын холбооны мэргэжилтэн Булганхишиг нар сургалт зохион байгууллаа. Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэсээс Сайн дурын нийгмийн даатгалын улсын байцаагч- Ш.Байгалмаа,Тэтгэврийн нийгмийн даатгалын улсын байцаагч-Б.Цэцэгмаа, Сургалт сурталчилгаа хариуцсан нийгмийн даатгалын улсын байцаагч-Э.Рэнчиндорж нар тус тус үйлчилгээ үзүүллээ.
Аймгийн нэгдсэн эмнэлэгийн Хавдарын тасгийн эрхлэгч, эхо-ний эмч Б.Уугантөгс, Мэдрэл сэтгэцийн эмч Ч.Должинсүрэн, Халдвартын эмч Г.Банзрагч, Шүдний их эмч Б.Батсүх, Дотрын эмч Б.Аззаяа, Арьс харшлын эмч Б.Нямсүрэн, Эмэгтэйчүүдийн эмч Б.Үүрийнцолмон, Нүдний эмч Д.Бадамцэрэн, Хавдрын ахлах сувилагч Д.Мандалмаа, жолооч Р.Дашням нар тус тус ажиллав.
Мөн Монгол Улсын мастер үсчин Б.Цэцэгмаа 2 үсчний хамт ажиллаа.
Монголын тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын гавьяат жүжигчин Мятавын Бадамгарав нь 1919 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, Хаахалзуур гэдэг газарт төржээ, энэ хүний 100 насны ойг энэ онд зохион байгуулах гэж байна. Ойтой холбогдуулан түүний хүү П.Батчимэг, охин П.Одонтуяа нар иргэд, малчдад мэдээлэл хийж , М.Бадамгаравын үйл амьдралыг харуулсан баримтат киног үзүүлж тус сумын Соёлын төвд түүний тоглосон 5 киног , дурсгалын хөшөөний хамт дурсгал болгон үлдээв.