ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ФОТО МЭДЭЭ


нийт 93

АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГСӨН АУДИТЫН ДҮГНЭЛТИЙГ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА.

2025-12-01 5
Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Өсөхбаяр нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Өмнөговь аймгийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх” аудитын тайланг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-өрнөхөд өргөн барилаа.

ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-11-28 5
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны төлөөлөгчид өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ажиллав. Уулзалтын хүрээнд тус газрын үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх статистик үзүүлэлт, судалгаа, нөхцөл байдлыг танилцуулав. Тухайлбал: • Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал • Эцэг эх, хүүхдийн харилцааны судалгааны дүн • Гэр бүлийн орчин дахь тулгамдсан асуудлууд • Хүүхдийг үл хайхрах байдал зэрэг нийгэмд өргөн хүрээнд ажиглагдаж буй эрсдэлүүдийн талаар нарийвчилсан мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг хэлэлцлээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох хороо нийгмийн эмзэг бүлгийн хамгааллыг сайжруулах, хүүхэд бүрийн аюулгүй орчныг бүрдүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлд бодитой арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

2025-11-19 120
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа. Тус хурлаар 2025 оны үйл ажиллагааны мэдээлэл сонсож, 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцаж, зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин хэлэлцэхээр товлов.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2025-11-19 109
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдаж 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

ТЭМЭЭ СУДЛАЛЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.

2025-11-19 103
Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн санал боловсруулах" ажлын хэсэг хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга О. Эрдэнэ-Өрнөхтэй уулзлаа. Тус хурал, уулзалтаар тэмээ судлалын төв болон тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулах асуудлыг хэлэлцэж, 2026 оны аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөвт тусгахаар санал солилцов. Уг төвийг байгуулснаар тэмээнээс гарах ашиг шимийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өсгөн нэмэгдүүлэх боломжийг судалж, үйлдвэрлэлийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллах юм.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

2025-11-13 128
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа. Тус хурлаар 2025 оны үйл ажиллагааны мэдээлэл сонсож, 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцаж, зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин хэлэлцэхээр товлов.

Боловсролын салбарын асуудлаар төлөөлөгчид уулзалт хийлээ.

2025-11-12 71
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар Өмнөговь аймгийн улсын тэргүүний II сургууль-ийн багш, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр боловсролын чанарыг сайжруулах, сургалтын орчныг сайжруулах, мөн багш нарын өмнө тулгарч буй бодит асуудлуудын талаар санал солилцож, шийдвэрлэх боломж, гарцыг хамтран эрэлхийлэв. Аймгийн болон сумын төлөөлөгчид боловсролын салбарын хөгжил, багш нарын нийгмийн баталгааг хангах асуудлыг онцгойлон анхаарч, иргэдийн төлөөллийн байгууллагын түвшинд бодит дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллахаа илэрхийлсэн юм.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилт, бэлтгэл хангалтын байдалтай танилцлаа.

2025-11-12 75
Уулзалтын үеэр Даланзадгад хотод Онцгой байдлын анги байгуулах, мөн аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал солилцов. Иргэдийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах нь Өмнөговь аймгийн хөгжлийн бодлогын салшгүй хэсэг юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал,цахим бодлогын хороо” болон Даланзадгад сумын “Нийгмийн бодлогын хороо” сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонслоо.

2025-11-12 76
Уулзалтад аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, Боловсролын газрын дарга Д.Баасанхүү оролцож, салбарын бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн багш, удирдлагуудын дуу хоолойг сонсож, боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх, орон нутгийн онцлогт нийцсэн бодлого, шийдвэрийг хамтдаа боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын Төрийн их хан хуурч, ардын жүжигчин Цэенгийн Цэрэндоржийн амьдрал, уран бүтээлийн тухай баримтат киноны нээлтийн арга хэмжээ, амжилттай зохион байгуулагдаж байна.

2025-11-12 69
Уг арга хэмжээний хүрээнд түүний охин Ц.Бямбасайхан “Хөхөө намжлын домог” бүтээлийг Монгол хэлнээс Япон хэлрүү орчуулж, Япон улсад хэвлүүлэн, Монголын ардын урлаг, өв соёлыг сурталчлахад үнэтэй их хувь нэмэр оруулж байна. Тэрээр 365 ширхэг Япон, Монгол хэл дээрх номнуудыг аймгийн Төв номын санд хандивлан өглөө. Мөн түүний бага хүү Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан , ерөөлч магтаалч Ц. Соёл-Эрдэнэ нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, үе дамжсан морин хуурч юм.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-11-12 68
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдаан 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдахаар товлогдсон. Ээлжит бус долоодугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг улс төрийн намын бүлгүүд урьдчилан хэлэлцэж байна. Тус хуралдаанаар “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөр болон аймгийн хог хаягдлын менежментийн 2026-2030 оны төлөвлөгөө батлах, “Жаргалан уламжлалт сэргээн засах төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, Гурвансайхан нисэх буудлыг олон улсын 4D ангиллын стандартад нийцүүлэн өргөтгөж, ашиглалтыг сайжруулах зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, аймгийн телекамерын нэгдсэн сүлжээний төлөвлөлт зэрэг бодлогын асуудлууд хэлэлцэгдэж байна.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.

2025-11-12 87
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны А/128 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно)-ын хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хэсэг, мөн А/129 дүгээр захирамжаар “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журам” боловсруулах ажлын хэсэг тус тус байгуулагдсан. Тус ажлын хэсгүүд хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, сумдын Засаг дарга нарт хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, журмын төслийг иргэдээр хэлэлцүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахаар хэлэлцлээ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2024-2028 ОНЫ “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 1 ЖИЛИЙН ХУГАЦААНЫ ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2025-11-12 101
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03/08 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийг хөгжүүлэх, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан билээ. Өнөөдөр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг дарга Н.Энхбат ИТХ-ын 2024 оны 03/08 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж нэг жилийн хугацаанд үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ард иргэдэд тайлагналаа. Тус тайлангийн хурлын эхэнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх сонгуулийн бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан тогтоол шийдвэр, хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх бодлогын баримт бичиг, хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцууллаа. Бүрэн эрхийн хугацаа эхлээд аймгийн ИТХ-ын хуралдаан 6 удаа хуралдаж, 88 асуудал хэлэлцэн, 129 тогтоол батлан хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнтэй танилцлаа.

2025-11-12 105
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хорооны дарга, гишүүд Даланзадгад суманд байрлах Сэргээн засах 40 ортой уламжлалтын эмнэлэг, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Жаргалан” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдаанаар “Жаргалан уламжлалт сэргээн засах төв” ОНӨААТҮГ байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Өмнөговь-Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

2025-11-12 68
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хорооны дарга, гишүүд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа Өмнөговь-Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС БАТАЛСАН "ЦАХИМ-ӨМНӨГОВЬ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ДАТА ТӨВИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2025-11-12 97
Олон улсын “TIER 2” стандартын Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, ухаалаг систем бүхий "ДАТА ТӨВ-ийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03/05 дугаар тогтоолоор “Дижитал өгөдөл дата төв” ОНӨААТҮГ-ыг байгуулж өнөөдөр тус төсвийн нээлтийн арга хэмжээ боллоо. Телекамерын дэд төв, яаралтай тусламжийн дуудлага мэдээллийн нэгдсэн 112 тусгай дугаарын үйлчилгээ бүхий "Шуурхай удирдлагын төв" гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах юм. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан, цаашид “Говийн бүсийн дижитал дэд бүтцийн төв” болгон өргөжүүлэх, Монгол Улсын Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны чиглэлийн дагуу GPU-д суурилсан их өгөгдөл, хиймэл оюун ухаанд тулгуурласан “УУЛ УУРХАЙН ДАТА ТӨВ” болох зорилттойгоор ажиллаж байна.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2025-11-12 103
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 7 дугаар хурал 2025 оны 10 дугаар сарын 30-нд танхим, цахим хослуулан хуралдлаа. Тус хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит бус долоодугаар хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах байдлаар батлав. Үүнд: 1. Гурвансайхан нисэх буудлыг олон улсын 4D ангиллын стандартад нийцүүлэн өргөтгөж, ашиглалтыг сайжруулах зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 3. Өмнөговь аймгийн хог хаягдлын менежментийн 2026-2030 оны төлөвлөгөө батлах тухай 4. Газар зүйн нэрийн мэдээллийн санг Улсын Их Хурлаар батлуулахаар уламжлах тухай 5. Нутгийн үйлдвэрлэгч хөтөлбөр батлах тухай 6. “Жаргалан уламжлалт сэргээн засах төв” ОНӨААТҮГ байгуулах тухай 7. Орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай 8. Өмнөговь аймгийн телекамерын нэгдсэн сүлжээний төлөвлөлт, тавигдах шаардлага батлах тухай 9. Өмнөговь аймгийн “Дижитал өгөгдөл Дата төв” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай 10. Орон нутгийн өмчийн тухай 11. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн “Есөн гайхамшиг тодруулах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 12. Орон нутгийн өмчит “Өмнөговь Гурвансайхан орон сууцны корпорац” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 13. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

АЙМГИЙН УЛААНЗАГАЛМАЙН ДУНД ШАТНЫ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2025-11-12 94
Улаанзагалмайн дунд шатны хорооны ээлжит хурлаар 2025 оны 3-дугаар улирлын үйл ажиллагааны тайлантай танилцлаа. Мөн удирдах зөвлөлийн болон хяналтын хорооны гишүүнийг нөхөн сонгох, 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн, санал солилцлоо.

“НАМРЫН МОД ТАРИЛТ-2025” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-11-12 93
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг намрын мод тарих арга хэмжээ энэ жил амжилттай болж байна. Тус арга хэмжээнд төрийн албан хаагчид идэвхтэй оролцож, “Нэг мод-Нэг амь” уриан дор байгаль дэлхийгээ хайрлах, нутаг орныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ орууллаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО” ХУРАЛДЛАА.

2025-11-12 69
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдаан хуралдахтай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан хэлэлцэх, санал дүгнэлт гаргах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хороо” тэнхим болон цахим хэлбэрээр 71,4 хувийн ирцтэй хуралдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10115
8387 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%