ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ФОТО МЭДЭЭ


нийт 93

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ЁС ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО” ХУРАЛДЛАА.

2025-11-12 77
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдаан хуралдахтай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан хэлэлцэх, санал дүгнэлт гаргах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хууль эрх зүй, ёс зүй, Нутгийн удирдлагын хороо” 71,4 хувийн ирцтэй хуралдлаа.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ДОЛООДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2025-11-12 71
ИТХ-ын ээлжит бус долоодугаар хуралдаан 91.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанаар дараах 13 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд: 1. Гурвансайхан нисэх буудлыг олон улсын 4D ангиллын стандартад нийцүүлэн өргөтгөж, ашиглалтыг сайжруулах зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 3. Газар зүйн нэрийн мэдээллийн санг Улсын Их Хурлаар батлуулахаар уламжлах тухай 4. Нутгийн үйлдвэрлэгч хөтөлбөр батлах тухай 5. Орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай 6. Өмнөговь аймгийн телекамерын нэгдсэн сүлжээний төлөвлөлт, тавигдах шаардлага батлах тухай 7. Өмнөговь аймгийн “Дижитал өгөгдөл Дата төв” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай 8. Өмнөговь аймгийн хог хаягдлын менежментийн 2026-2030 оны төлөвлөгөө батлах тухай 9. “Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ байгуулах тухай 10. Орон нутгийн өмчийн тухай 11. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн “Есөн гайхамшиг тодруулах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 12. Орон нутгийн өмчит “Өмнөговь Гурвансайхан орон сууцны корпораци” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 13. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Үндэсний шагайн харвааны “Намрын отго харваа – 2025” тэмцээн 39 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна

2025-11-12 77
Монгол түмний уламжлалт соёл, спортын нэг болох шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд улсын болон аймгийн шилдэг харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Тус тэмцээний нээлтэд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх оролцож, “Үндэсний шагайн харваа бол монгол хүний эв нэгдэл, мэргэн ухаан, тэсвэр тэвчээрийг илтгэдэг спортын өв соёл юм. Энэхүү уламжлалт тэмцээн нь иргэд, ялангуяа залуучуудын оролцоог нэмэгдүүлж, өв соёлоо хадгалан өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо. Шагайн харвааны спорт жилээс жилд залуужиж, олон залуучууд энэ спортыг сонирхон хичээллэж, улс, аймагтаа амжилт гаргаж байна.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилт, бэлтгэл хангалтын байдалтай танилцлаа.

2025-11-12 75
Уулзалтын үеэр Даланзадгад хотод Онцгой байдлын анги байгуулах, мөн аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал солилцов. Иргэдийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах нь Өмнөговь аймгийн хөгжлийн бодлогын салшгүй хэсэг юм.

Боловсролын салбарын асуудлаар төлөөлөгчид уулзалт хийлээ.

2025-11-12 71
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар Өмнөговь аймгийн улсын тэргүүний II сургууль-ийн багш, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр боловсролын чанарыг сайжруулах, сургалтын орчныг сайжруулах, мөн багш нарын өмнө тулгарч буй бодит асуудлуудын талаар санал солилцож, шийдвэрлэх боломж, гарцыг хамтран эрэлхийлэв. Аймгийн болон сумын төлөөлөгчид боловсролын салбарын хөгжил, багш нарын нийгмийн баталгааг хангах асуудлыг онцгойлон анхаарч, иргэдийн төлөөллийн байгууллагын түвшинд бодит дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллахаа илэрхийлсэн юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал,цахим бодлогын хороо” болон Даланзадгад сумын “Нийгмийн бодлогын хороо” сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонслоо.

2025-11-12 76
Уулзалтад аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, Боловсролын газрын дарга Д.Баасанхүү оролцож, салбарын бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн багш, удирдлагуудын дуу хоолойг сонсож, боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх, орон нутгийн онцлогт нийцсэн бодлого, шийдвэрийг хамтдаа боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

НОЁН СУМЫН ГАНЗАГАД БАГИЙН ГЭНГЭТИЙН ГОЛД НЭН ХОВОР ЯНГИР ЯМААГ СЭРГЭЭН НУТАГШУУЛЛАА.

2025-11-12 99
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Байгаль орчны газар, Монголын Аргаль, Янгир хамгаалах сан, Ноён сумын Засаг даргын Тамгын газар хамтран биологийн олон янз байдлыг бий болгох, зэрлэг амьтдыг хамгаалах, амьдрах орчин, байгалийн унаган төрх, эко системийг хадгалах үүднээс Ноён сумын ханын хэцийн уулнаас Ганзагад багийн нутаг Гэнгэтийн гол, баян тооройн төгөл орчимд нэн ховор 7 янгир ямааг сэргээн нутагшуулах арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Янгир барих ажлыг “Агнуур судлалын нийгэмлэг” ХХК, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Э.Магсаржав нар хамтран зохион байгуулж ажиллалаа. Тус арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Төлөөлөгч А.Гантулга, аймаг сумын Төрийн байгууллагуудын албан хаагч нар оролцлоо. Гэнгэтийн голд 1970 онд хүртэл нэн ховор Янгир ямаа нутагшин идээшдэг байсан ба Янгир ямааг сэргээн нутагшуулснаар байгалийн эко системийг алдагдуулахгүй авч үлдэх, биологийн олон янз байдлыг бий болгох, хамгаалах, нэн ховор янгирын сүргийг өсгөх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” 4 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн иргэдийн Т

2025-11-12 121
Тус үзлэгийг Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны Салбарын хяналтын газрын дарга С.Цагаанхүү, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар, Архивын ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч С.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулж байна.

“ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО" ХУРАЛДЛАА.

2025-11-12 128
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Ч.Эрдэнэдорж, хорооны гишүүн Н.Батсайхан, Э.Бат-Эрдэнэ, Б.Тэнгис нарын бүрэлдэхүүн 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс болон “Даланзадгад дулаан хангамж” ОНӨААТҮГазар, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК, “Гүний ус” ХХК зэрэг хангагч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, 2025-2026 оны төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл сонсч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар үүрэг, чиглэл өгөв.

ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА.

2025-11-12 129
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2020-2024 оны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, салбарын хяналт, үнэлгээ хийх ажлыг “Систем арт венчурс” ХХК хийж тайлагналлаа. Тус компани ажлын багцад хамаарах Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар, Зам тээвэр, эрчим хүч, барилга, дэд бүтэц, хот байгуулалт, газрын харилцааны салбар, Байгаль орчин хамгаалал, аялал жуулчлалын салбар, Төрийн захиргааны байгууллага, төсөвт байгууллагуудад чиглэн гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлсэн ажлын явцын тайлан, мэдээг төрийн албан хаагчдад эцсийн байдлаар танилцууллаа.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-11-12 127
Тус систем нь төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын хөрөнгийн мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, тайлагнах, хяналт тавих, удирдлагын үйл явцыг цахимжуулах зорилготой бөгөөд 2025 оны 10 дугаар сараас эхлэн иргэдэд бүрэн нээлттэй болно. Системийн зорилго • Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдсэн дата сан бүрдүүлэх • Өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтыг цахимжуулах • Ил тод, үр ашигтай хяналтын тогтолцоо бүрдүүлэх • Иргэдэд төрийн өмчийн талаарх мэдээллийг нээлттэй хүргэх зорилготой. Мөн иргэн танд зориулсан боломжууд нь иргэн та umch.gov.mn цахим хуудсаар зочлон төрийн болон орон нутгийн өмчийн дараах мэдээллийг авах боломжтой: • Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын бодит мэдээлэл • Хууль, эрх зүйн баримт бичиг, тогтоол шийдвэрүүд • Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын хяналт шалгалтын үр дүн • Дуудлага худалдаа, түрээсийн зарууд • Актлагдсан бараа, хөрөнгийн жагсаалт Цахим систем нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системүүдийг ашиглан төрийн бусад төрөлжсөн мэдээллийн сантай холбогдохоос гадна, танил нэвтрэлтийн “ДАН” систем ашиглан нэвтрэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог юм.

ДАЛАНЗАДГАД - ХАНХОНГОР ЧИГЛЭЛИЙН 12КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО.

2025-11-12 151
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, өрх гэр бүлийн эдийн засаг, нийгмийн өсөлтийг дэмжих зорилготойгоор орон нутгийн төсвийн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад - Ханхонгор чиглэлийн 12 км хатуу хучилттай авто замыг “Замын Битум” ХХК барьж ашиглалтад орууллаа. Тус авто зам нь орон нутгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ, олон улсын 4D ангиллын нисэх буудлын шинэ байршилруу холбогдох стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

ӨМНӨГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙН ИРГЭД, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ, БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

2025-11-12 130
Жижиг, дунд үйлдвэрлэлийн (ЖДҮ) зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлийн санхүүжилтийн үр ашигтай зарцуулалт, хяналт-шинжилгээний талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэ онд ЖДҮ-ийн зээлд 5 тэрбум төгрөгийн санхүүжилт зарласан ч шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийн зээлийн хэрэгцээ 8.2 тэрбум төгрөгт хүрсэн тул Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 3.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт баталсан. Үүний дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон ЖДҮ газрын дарга Я.Эрдэнэсайхан нар нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан байна.

КАНАД УЛС ӨМНӨГОВЬ АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЖ, ЦААШИД АЛБЕРТА МУЖТАЙ ХАМТРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА.

2025-11-12 101
Энэ хүрээнд Канад Улсын эрдэмтэн, газарзүйч доктор Дин Маккензи Өмнөговь аймагт ажиллаж, уул уурхайн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, мод үржүүлгийн талбайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан судалгааны үр дүнгээ танилцууллаа. Уулзалтын үеэр Говийн хөрсийг нөхөн сэргээхэд тулгамдаж буй асуудал, ойжуулалтыг тогтвортой хэрэгжүүлэх стратеги, “зөв мод – зөв газар – зөв арга” зарчмыг хэрэгжүүлэх арга зам, уул уурхайн дараах газрын ашиглалт, усны хэрэглээ болон нөөцийн менежментийн талаар санал солилцлоо. Доктор Маккензи Канад Улсын Засгийн газрын туршлагыг дэлгэрэнгүй танилцуулж, уул уурхайн нөхөн сэргээлтийг хянах механизм, уурхайн хаалтын хууль эрх зүйн орчин, санхүүгийн баталгааны систем, нөхөн сэргээлтийн явцад тулгардаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх туршлага хуваалцлаа. Цаашид хоёр тал байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, усны нөөцийн менежмент, судалгаа шинжилгээ болон цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, мөн гадны дэвшилтэт технологийг судалж, нутагшуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Хүүхдийн ордны засварын ажлын явцтай танилцлаа.

2025-11-12 104
Хүүхдийн сурч хөгжих, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх, дотор болон гадна тохижилтын зарим асуудлыг шийдвэрлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй санал солилцлоо. Түүнчлэн хуучин төв номын сангийн байрыг хүүхдүүдийн номын сангаар үйлчлүүлэх боломжийг тасалдуулахгүй байх зорилгоор сэргээн засварлах зураг төслийг энэ ондоо багтаан шийдвэрлэхийг даалгалаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ, ХОЛБОГДОХ АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТ БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГИЙН ЗАХИРАЛ, СУДЛААЧ ЖАСТИН ШАНТИ АЛЕКСАНДЕРТАЙ УУЛЗАЖ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ АСУУДЛААР САНАЛ

2025-11-12 110
Судлаач Жастин Шанти Александер уулзалтын үеэр танилцуулга хийхдээ тусгай хамгаалалттай газруудыг холбох экологийн холбоос бүсийг бий болгож, Хүрмэн, Баяндалай, Номгон сумын нутагт байгаль хамгаалах нөхөрлөлийн 5 холбоог байгуулан ажиллаж байна. Мөн шугаман дэд бүтцийн өөрчлөлт, нүүдлийн зэрлэг амьтдын дамжин өнгөрөх байдлыг судлан ажиглалт хийж, хулан, хар сүүлт зээрийн экосистемийг ажиглах зорилгоор хяналтын хүзүүвч зүүж хяналт тавьж ажиллаж байгаагаа илэрхийллээ. Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын хүрээнд: • Говийн тал нутгийн экосистемийг өргөн хүрээнд хамгаалах бодлого боловсруулах, • Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, • Аймгийн хэмжээнд байгаль орчны хамгааллын бодлого баримт бичиг боловсруулж хамтран ажиллах, • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг орон нутгийн засаглалын түвшинд хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, • Мөн орон нутагт судалгаа, шинжилгээний байгууллагыг бий болгоход анхаарч ажиллахаар ажлын хэсэг хуралдлаа

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “БАТМӨНХ ДАЯН ХААНЫГ АЛДАРШУУЛАХ НИЙГЭМЛЭГ"-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

2025-11-12 120
Монголын төрд хамгийн олон жил буюу 47 жил хаан ширээнд сууж, 37 жил төр барьсан Алтан ургийн 31 дэх хаан Батмөнх Даян сэцэн хааныг өнөөгийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Их Аргалант уулын "Худаг цагаан дэрс" гэдэг газар төрснийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Өмнөговь аймгийн ИТХ нь Батмөнх Даян Хааныг Алдаршуулах Нийгэмлэгтэй хамтран Батмөнх Даян сэцэн хааны түүхэн үйл хэргийг алдаршуулах зорилгоор 5 удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, Даян хааны нэрэмжит шагналыг бий болгон, Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд хааны хөшөөг сүндэрлүүлж, түүнийг алдаршуулах, залуу хойч үедээ өвлүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Цаашид Батмөнх Даян Хааныг Алдаршуулах Нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орон нутгийн бахархал, үнэт зүйлийг дэмжих зорилгоор энэхүү түншлэлийн гэрээг байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10115
8387 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%