ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 79

БУЛГАН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "АДУУЧИН БҮСГҮЙ- 2026" ТЭМЦЭЭН

2026-06-12 42
Ганган морьтон төрөлд: I байранд Хавцгайт багийн Л.Сувдмаа || байранд Хавцгайт багийн Н.Басбаяр ||| байранд Хавцгайт багийн Б.Баярсайхан Ойрын зайн уралдаанд: I байранд Дэн багийн Б.Алтанцэцэг || байранд Хавцгайт багийн Ж.Сайхантуяа ||| байранд Дэн багийн Б.Бадамхорол IV байранд Дэн багийн С.Цэндсүрэн V байранд Хавцгайт багийн Н.Басбаяр Үндсэн буухиа төрөлд: I байранд Хавцгайт багийн Хаш-Эрдэнэ ахлагчтай баг || байранд Хавцгайт багийн Б.Эрдэнэжаргал ахлагчтай баг ||| байранд Дэн багийн Б.Энхнаран ахлагчтай баг Саад сүлжилт +45 төрөлд: I байранд Хавцгайт багийн Б.Эрдэнжжаргал ахлагчтай баг || байранд Хавцгайт багийн Б.Баярсайхан ахлагчтай баг ||| байранд Дэн багийн Б.Бадамхорол ахлагчтай баг Саад сүлжилт -45 төрөлд: I байранд Хавцгайт багийн Б.Сайндэлгэр || байранд Хавцгайт багийн Б.Басбаяр ||| байранд Дэн багийн Б.Алтанцэцэг Ташуур шүүрэх төрөлд: I байранд Дэн багийн Б.Алтанцэцэг || байранд Хавцгайт багийн Ж.Сайхантуяа ||| байранд Дэн багийн Б.Бадамхорол Шагай шүүрэх төрөлд: I байранд Дэн багийн Б.Алтанцэцэг ахлагчтай баг || байранд Хавцгайт багийн Ж.Сайхантуяа ахлагчтай баг ||| байранд Хавцгайт багийн Х.Мягмарсүрэн ахлагчтай баг тус тус шалгарлаа.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН

2026-06-10 40
Булган сумын Булган багийн Иргэдийн нийтийн хурал 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын үеэр: ✅ Сумын Засаг дарга 2026 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ✅ Булган багийн Засаг дарга 2026 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. ✅ Орон нутагт цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуралдаа идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлье.

ДӨЛ ТЭМЦЭЭН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-05-27 53
ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ ТЭМЦЭЭН 2026.05.27-ны өдөр Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 5 баг оролцсоноос: 🥇Тэргүүн байранд🥇 Ж.Мөнхтуяа багштай 8а анги 🥈Дэд байранд 🥈 Б.Шинэсар багштай 7б анги 🥉Гутгаар байранд 🥉 Т.Болдсансар багштай 7а анги тус тус шалгарлаа.

ГОВИЙН БАЙГАЛЬ ТҮҮХИЙН МУЗЕЙ СУДЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-20 72
Булган сумын Орон нутаг судлах танхимтай хамтран зохион байгуулсан боловсрол, олон нийтийн ажил амжилттай үргэлжилж байна. Тус арга хэмжээний хүрээнд: - "Түүх, соёлын дурсгалт газар" гэрэл зургийн үзэсгэлэн - "Түүх, соёлын дурсгалын хадгалалт хамгаалалт, үнэ цэнэ" сэдэвт лекц - Музейн шинжлэх ухааны номын үзэсгэлэн - Хувь хүний гар дээрх түүх, соёлын дурсгалыг бүртгэн, баримтжуулах ажил - Булган сумын түүх, соёлын өвийн талаарх сурвалжилга - Музейн боловсролын хөтөлбөр (Шивүүр зүүний урлал, Байгалийн галерей, Хайрцагт музей, Соёмбо, "Палеонтологийн дурсгалт газар" танин мэдэхүйн лекц) Боловсрол, олон нийтийн арга хэмжээнд Булган сумын ард иргэд, төрийн албан хаагчид болон 200 гаруй ЕБС, СӨБ-ын хүүхэд багачууд хамрагдаад байна.

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ХҮРМЭН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-10 75
Энэхүү сургалт нь Баяндалай, Булган, Номгон, Хүрмэн сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдыг хамруулж мэдлэг чадварыг дээшлүүлэх, Төлөөлөгчдийг чадавхжуулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээллээр хангах, харилцан туршлага судлах зорилготой юм. Сургалтад Удирдлагын академийн багш Доктор, профессор (Ph.D) Я.Бямбаяр, Насан туршийн суралцахуй төвийн захирал Б.Батболд нар уригдан ирж, “Нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний хөгжил”, “Хэрхэн сэтгэлтэй, манлайлагч Төлөөлөгч байх вэ?” зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна. Энэхүү сургалт нь сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар, сумд өөрсдөө зохион байгуулж байгаа анхны нэгдсэн арга хэмжээ юм.

#Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуллаа.

2026-03-24 82
Харилцан хүндэтгэе аяны хүрээнд #Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр сэдвээр хэлэлцүүлгийг байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулж. Жендэрийн тэгш байдлын ойлголтыг танилцуулж • Ажлын байранд тулгарч буй бодит асуудлуудыг хөндөж • Шийдэл, сайн туршлагуудыг хамтдаа тодорхойллоо.

“ТЭМЭЭНИЙ БАЯР 2026” БУЛГАН СУМЫН ТЭМЭЭЧДИЙН ХОЛБООНЫ 1 ЖИЛИЙН ОЙН БАЯР:

2026-02-06 106
Тус арга хэмжээний хүрээнд ”Атан тэмээ”-ний уралдаан, ”Хурдан тором”-ны уралдаан, ”Богино зайн уралдаан”, ”Сайхан тэмээтэй сайхан хос", Тэмээтэй буухиа”, Тэмээн поло” 🐫Шилмэл буур, 🐫Шилмэл ингэ зэрэг олон төрийн иэмцээн уралдаан зохион байгуулж 2 аймгийн 10 гаруй сумын тэмээчид, малчид өргөн дэлгэр оролцлоо.

Багуудын нэгдсэн өдөрлөг, "Алтан намар"-2025 арга хэмжээ зохион байгууллагдлаа

2025-09-10 162
Өмнөговь аймгийн Булган сумын "Алтан намар - Ургацын баяр 2025" арга хэмжээний хүрээнд 4-н багийн малчдад цаг үеийн мэдээ, өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээлэл хүргэлээ. Багуудын дунд спортлог өдөрлөгийг Булган сумын “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын” алба 09 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Волейболын төрөлд: 1. Дэн багийн Ц.Отгонбилэг ахлагчтай баг 2. Булган багийн Т.Бархүү ахлагчтай баг 3.Дал багийн Э.Пүрэвсүрэн ахлагчтай баг Дартсны төрөлд: 1. Булган багийн Б.Батсүх ахлагчтай баг 2. Хавцгайт багийн Б.Намсрайдорж ахлагчтай баг 3. Дал багийн Э.Пүрэвсүрэн ахлагчтай баг тус тус амжилттай оролцлоо

Алтан намар - Ургацын баяр- 2025" арга хэмжээ 09 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

2025-09-09 124
Алтан намар-2025 ургацын баярт хамгийн хамгийн төрлийн 11 -н ургацыг шалгаруулж шилдгүүдийг тодрууллаа. Мөн хамгийн шилдэг машин чимэглэл, волейболын тэмцээн, даршилсан ногооны төрөл зэрэг онцлох үйл явдалуудтай байлаа. Үдшийн арга хэмжээнд "Хишиг продакшн" ая дуугаа өргөн нэгэн үдшийг хамт өнгөрүүллээ.

”АЛДАРТ ЭХИЙН ОДОН” ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

2025-06-01 144
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг тохиолдуулан ”АЛДАРТ ЭХИЙН ОДОН”-оор энгэрээ мялаасан сайхан ээжүүддээ👰‍♀️👰‍♀️ уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналт байр эзэлсэн хүүхдүүддээ баярын мэнд хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Төрийн алба - Миний бахархал илтгэлийн уралдаан

2025-05-15 161
Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяны хүрээнд: “Төрийн алба Миний бахархал” итгэлийн уралдаан амжилттай зохион байгууллагдлаа. Итгэлийн тэмцээнд: Тэргүүн байр: Т.Энхмандал Дэд байр: Т.Энхгэрэл Гутгаар байр: Т.Ундрахсайхан нийт итгэлийн тэмцээнд 6 төрийн албан хаагч оролцлоо.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ХУЛЛЬ ЭРХ ЗҮЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2025-03-20 221
2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд шинээр сонгогдсон багийн ИНХ-ын хуралдаан даргалагч, багийн Засаг дарга нарт Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн хүрээнд болон бусад чиг үүргийн хуулийн хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах талаар сумын ИТХ-ын дарга, ажлын албанаас мэдээлэл өглөө.

Охдын хэлэлцүүлэг

2025-03-10 216
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтантай хамтран 6-9 дүгээр ангийн охидын дунд Охидын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр Охидын эрх, үүрэг Жендерийн тухай ойлголт, жендерийн эрх тэгш байдал түүний үр дагаврын талаарх хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

ОСОЛ ГЭМТЭЛГҮЙ САРЫН АЯН

2025-01-20 232
Дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан Булган сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олонд "Архины хордлого" болон "Амилуулах суурь тусламж" сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа. Булган Сум Цагдаагийн Хэсэг Булган Эрүүл Мэндийн Төв Өмнөговь аймаг Эрүүл Мэндийн газар

ЗАМ БОЛ БИДНИЙ ТААТАЙ ОРЧИН

2024-12-24 253
ИТХ, ЗДТ, ЕБС, Соёлын төв, ЭМТ, Цэцэрлэг, Коксзаг ОНӨААТҮГ-ын нийт төрийн албан хаагч, ажилчид сумын төвийн засмал замын хуваарьт газрынхаа цасыг цэвэрлэлээ. Хүйтэн байна даа. Цагийн юмыг цагт нь эв нэгдэлтэй хамтарч хийж чаддаг Төрийн байгууллагын хамт олондоо баярлалаа.

Булган сумын "Алтан намар - Ургацын баяр 2024"

2024-09-09 441
Өмнөговь аймгийн Булган сумын "Алтан намар - Ургацын баяр 2024" амжилттай зохион байгуулагдаж, олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн боллоо. Арга хэмжээг сумын жуулчны баазуудын ивээн тэтгэлэгтэйгээр өргөн цар хүрээтэй зохион байгуулж, сумын иргэд болон зочид гийчид өргөнөөр оролцлоо. Энэ удаагийн баярт нийт 11 төрлийн ургацын уралдаан явагдаж, шилдгүүдийг шалгаруулсан нь олны анхаарлыг татав. Мөн хамгийн шилдэг машин чимэглэл, гар бөмбөгийн тэмцээн, даршилсан ногооны төрөл бүрийн тэмцээнүүд онцлох үйл явдал байлаа. Түүнчлэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан "Байгалийн хишиг" Local Brand Event нь 10 номинацид шилдгүүдийг тодруулж, хамгийн бүтээлч анги шалгарсан нь хүүхдүүдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлсэн юм. Арга хэмжээний хүндэт зочид болох дуучин Г. Даваадалай, Ө. Бохьшарга нар ая дуугаа өргөн оролцсоноор ургацын баярыг улам баялаг болгож, хүмүүст сэтгэл догдлом мөчүүдийг бэлэглэлээ. Энэ жилийн "Алтан намар - Ургацын баяр 2024" Булган сумын түүхэнд дурсагдахуйц, амжилттай болсон арга хэмжээ болж өнгөрлөө.

ХҮҮХЭДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛАЛЫН ЖИЛ " БУЛГАН СУМ ЭКО ФЕСТИВАЛЬ"

2024-05-24 341
2024 оныг #Хүүхдийн_хөгжил_хамгааллын_жил болгон зарласантай холбоотойгоор #Булган_сум “Булган эко фестиваль” нээлтийн арга хэмжээг нүүдэлчин монголчуудын түүх соёлыг таниулсан, үр хойч, залуу үедээ өвлүүлэн сурталчилсан өвөрмөц хэлбэрээр зохион байгууллаа. Нээлтийн үеэр: 📍Гэрийн эзэгтэй өглөө эртлэн босч, цайгаа чанаж, уул ус, хангай дэлхийдээ дээжээ өргөж, өрхийн тэргүүндээ дээжээ барьж 📍Тэмээн жин, тэмээн соёл, тэмээн нүүдлийг харуулж 📍морин тэрэг, морин хөсгийг сурталчилж 📍Бөхийн бэлтгэл, үе үеийн бөхийн түүхийг таниулж 📍Эмнэг сургах, хос морьтнуудыг алдаршуулсан сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн байлаа. Мөн #Нүүдэлчин_монголчуудын монголын нэг өдрийг таниулсан өв соёлын өртөөнүүд ажиллалаа. Үүнд: ✨Ноос савах ✨Эсгий хийх ✨Сур элдэх ✨Сээр цохих ✨Арьс элдэх ✨Сур харвах ✨Чулуун тоглоом тоглох ✨Дэмбээдэх ✨Шинэ дээл мялаах ✨Шагайн наадгай тоглох ✨Ээрүүл ээрэх ✨Тэмээний ноос томох зэрэг өртөө байв. Өртөө бүрт хүүхдүүд оролцож, өв соёл, түүх, ёс уламжлалтайгаа танилцаж суралцан байгаа нь бахархалтай байлаа. Тус сумын нээлтийн арга хэмжээнд оролцож сумын Хамтарсан багт 1 сая төгрөгийн дэмжлэг бүхий “Батламж”, 5 хүүхдийг “Буянт хотхон” хүүхдийн зусланд амрах эрхийн бичгийг гардуулж, тоглоом, картын өртөөг ажиллууллаа. Мөн хурдан дааганы 🐎 уралдаанд унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласан. Жилийн ажлын нээлтийн арга хэмжээг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулсан сумын удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.

БУЛГАН СУМ “ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” АЯН

2024-05-14 427
“ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” АЯНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ БУЛГАН СУМЫН ИРГЭДЭД САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Хариуцлагатай газрын харилцаа” аяны хүрээнд Өмнөговь аймгийн Булган сум Засаг Дарга, ИТХ-ын төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дал багийн нутаг дэвсгэрт олгогдсон Аялал жуулчлалын бааз гэр кемп болон Багийн иргэдтэй уулзаж санал бодол сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажил баазын газрыг цэгцтэй байлгах талаар уулзалт хийлээ.

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-01 413
Өмнөговь аймгийн онцгой байдлын газраас зохион байгуулсан ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Тус үйл ажиллагааг Хүүхдээ сонсох өдөртэй холбогдуулан Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, сайн дурын хэсгийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хэрхэн хангадаг, Команд штаб-ын арга хэмжээ хэрхэн явагддаг талаар ЕБС-ийн 3-8 дугаар ангийн сурагчид, 5-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн нийт 60 гаруй хүүхдэд танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11176
8658 / 77%
1135 / 10%
391 / 3%
992 / 9%