ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 531

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАНТАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2023-12-01 1020
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан 96.9 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 1. Өмнөговь аймгийн хөгжлийн бодлогын баримт бичиг батлах тухай 2. “Худалдааны төв зах" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай 3. Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2024 оны төлөвлөгөө батлах тухай 4. Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай /Ханхонгор сумын Хан-уул, Нарийн хярын хэц орчим/ 5. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг төлөвлөх тухай 6. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээ тогтоох тухай /Цагаан хад-Гашуун сухайт боомт/ 7. “Өмнөговь гурвансайхан орон сууцны корпораци” ХХК-ийн үйл ажиллагааны тайлантай танилцаж, түрээсийн орон сууц өмчлүүлэх тухай 8. “Хүүхэд хамгааллын асуудлыг судлах, төлөвлөх” ажлын хэсгийн тайлангийн тухай /Аймгийн ИТХ-ын 2023.10.13-ны өдрийн 14/15 тогтоолоор байгуулагдсан/ 9. Өмнөговь аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 10. “Нутгийн дэм” хөтөлбөрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 11. Өмнөговь аймгийн 2024 оны төсөв батлах тухай

АЛДАРТ ЭХИЙН I, II ДУГААР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

2023-05-26 1045
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн одонгоор шагнагдсан ээжүүдэд өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 5 дугаар хуралдлаа

2022-08-22 1859
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 5 дугаар Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. 1. 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил сонсох тухай 2. Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил сонсох тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН 11:00 ЦАГТ НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДНЫ 3-Н ДАВХАРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2022-06-20 1808
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН 11:00 ЦАГТ НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДНЫ 3-Н ДАВХАРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2022-06-10 1996
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ Тус хуралдаанаар 1. Аймгийн 2022 оны төсвийн тодотголын тухай 2. Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3. Тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 4. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээ бууруулах тухай 5. Байгалийн нөөц ашиглах зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай 6. Говийн бага дархан цаазат газрын хог хаягдлын менежментийг сайжруулах журам батлах тухай 7. Тост, Тост бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын менежментийн төлөвлөгөө батлах тухай 8. Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 9. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай( Гурвантэс сумын Алтан уул орчим) 10. Улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн цэгт өөрчлөлт оруулах саналын тухай( Ханбогд сумын Гашуунсухайтын боомт орчим, Сэврэй сумын Хөтөл булаг, Балгант орчим) 11. Орон нутгийн өмчийн тухай 12. Түрээсийн төлбөрийн доод үнийг шинэчлэн тогтоох тухай 13. Аймгийн баяр наадам зохион байгуулах тухай 14. Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын үзэл баримтлал, "мастер төлөвлөгөө 2030" батлах тухай 15. Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн төлөөлөлд чиглэл өгөх тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдлаа

2022-06-07 1771
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 3-р Хурал 2022.06.07-ны өдөр хуралдаж нийт 15 асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 6-р хуралдаанд хэлэлцэхийг дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%