ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 549

ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-12-09 269
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны төлөөлөгчид өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ажиллав. Уулзалтын хүрээнд тус газрын үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх статистик үзүүлэлт, судалгаа, нөхцөл байдлыг танилцуулав. Тухайлбал: • Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал • Эцэг эх, хүүхдийн харилцааны судалгааны дүн • Гэр бүлийн орчин дахь тулгамдсан асуудлууд • Хүүхдийг үл хайхрах байдал зэрэг нийгэмд өргөн хүрээнд ажиглагдаж буй эрсдэлүүдийн талаар нарийвчилсан мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг хэлэлцлээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох хороо нийгмийн эмзэг бүлгийн хамгааллыг сайжруулах, хүүхэд бүрийн аюулгүй орчныг бүрдүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлд бодитой арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.

ISO ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-12-09 270
Агентлагийн дарга, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, албан хаагчдад Өмнөговь аймгийн хөгжлийн төлөвлөлтөд хамаарах олон улсын стандарт (MNS7068:2025), түүний ач холбогдол, төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага болон чанарын менежментийн тогтолцоог төрийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах сургалт зохион байгуулагдаж байна.

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-12-09 262
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгтэй холбогдуулан сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүрэлдэхүүнд албан хэрэг хөтлөлт, стандарт, нийтлэг журмын хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулж, зөвлөмж өглөө.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-12-09 318
Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан 94,3 хувийн ирцтэйгээр эхэлж 13 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд: 1. Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай. 2. Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө батлах тухай. 3. 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын санал батлах тухай. 4. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам батлах тухай. 5. “Тэмээ судлал, мал, амьтны эрүүл мэндийн төв” ОНӨААТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай. 6. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг зарцуулах журам батлах тухай. 7. Орон нутгийн өмчийн тухай. 8. Орон нутгийн үнэт цаас гаргаж, арилжих тухай. 9. Аймгийг 2026 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай. 10. Аймгийн 2026 оны төсөв батлах тухай. 11. Нэрэмжит болгох тухай. 12. Сүм хийд байгуулах зөвшөөрөл олгох тухай. 13. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлангийн тухай.

“ЦАХИМД ЗӨВ ХҮН БАЙЯ” НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-11-24 287
Даланзадгад сумын ИТХ-аас санаачлан зохион байгуулсан “Цахим орчинд зөв хүн байя” сэдэвт нийтийн сонсголд аймгийн ИТХ-ын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны Төлөөлөгчид оролцож, тус сонсголоос гарсан санал, зөвлөмж, уриалгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. “Цахим орчинд зөв хүн байя”

АЙМГИЙН УДИРДЛАГУУД СЭВРЭЙ СУМАНД АЖИЛЛАЛАА.

2025-11-24 272
Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат болон ажлын хэсгийн гишүүд Сэврэй суманд ажиллалаа. Энэ хүрээнд Сэврэй сумын иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан мэдээллийг хүргэв. Мөн уулзалтад оролцсон иргэдийн санал бодол, 2026 оны орон нутгийн төсөвт иргэдийн санал санаачилгыг тусгаж ажиллах хүрээнд энэхүү уулзалт арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГАН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-11-24 314
Төрт ёс, түүхэн өв уламжлалаа дээдлэн тэмдэглэдэг “Монгол бахархлын өдөр” Өмнөговь аймгийн “Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган” зохион байгуулагдаж байна. Чуулганд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх оролцож, аймгийнхаа 40 мянга гаруй эмэгтэйчүүдийг төлөөлөн хүрэлцэн ирсэн оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх хэлсэн үгэндээ аймаг, сумдын эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэх, хоёр хүйсийн тэнцвэртэй оролцоог хангах чиглэлд бодит дэмжлэгтэйгээр ажиллах байр сууриа илэрхийлэв. Мөн цаашид эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд тэдний оролцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11191
8665 / 77%
1138 / 10%
393 / 4%
995 / 9%