ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 459

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮРМЭН СУМЫН МАЛЧИН Б.ТҮВШИН “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”-ЭЭР ШАЛГАРЛАА

2026-02-13 73
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын малчин Бүдийн Түвшин Монголын радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын “Алтан ботгоны эзэн”-ээр шалгарлаа. “Алтан төлийн эзэн” шагналыг анх 1978 оны шороон морин жил санаачлан бий болгож, мал сүргээ өсгөн үржүүлж, мал маллах уламжлалт арга ухааныг эрхэмлэн дээдэлсэн шилдэг малчдад жил бүр уламжлал болгон гардуулж ирсэн бөгөөд энэ жил 48 дахь удаагаа олгож байна. 17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил улиран одож, гал морин жил айлчлан ирж буй энэ сайхан цаг үед Хүрмэн сумын малчин Б.Түвшин нь Алтан төлийн эзний болзлыг хангаж, “Алтан ботгоны эзэн”-ээр шалгарсан нь түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн хүндэтгэлтэй үйл явдал боллоо.

НОМГОН СУМЫН МАЛЧИН Ц.БАРХАСЫН ГЭР БҮЛ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ.

2026-02-12 75
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Цэвэгмэдийн Бархас, түүний гэргий Бат-Өлзийн Отгонжаргал нар “Улсын аварга малчин” цол хүртлээ. Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гантулга, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Номгон сумын Засаг дарга Г.Буянхүү нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. Удам дамжсан малчид маань 1995 онд өрх тусгаарлан, 31 гаруй жилийн турш тасралтгүй мал маллаж ирсэн. Энэ жил мянга гаруй толгой мал тоолуулж, таван хошуу малыг хослуулан өсгөдгөөрөө онцлог юм. “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Ц.Бархасын гэр бүлд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
khural.mn

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН НОМГОН БАГИЙН МАЛЧИН Ц.НЭРГҮЙ "УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН" ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА

2026-02-12 75
Шагналыг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гантулга, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ц.Идэрзориг, Засаг дарга М.Цэвээнравдан нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

ХАНБОГД СУМЫН МАЛЧИН Х.ЭНХБАТЫН ГЭР БҮЛ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ.

2026-02-11 64
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Ханбогд сумын Баян багийн малчин Хургаагийн Энхбат, түүний гэргий Дорждэрэмийн Батцэцэг нар “Улсын аварга малчин” цол хүртлээ.

ХАНБОГД СУМЫН МАЛЧИН Н.БАЯРЦЭНГЭЛ, ГЭРГИЙ Т.ЭНХЦЭЦЭГ НАР “АЛТАН БОТГО”-НЫ ЭЗЭН БОЛЛОО

2026-02-11 66
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн "Таван Эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн" шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Ханбогд сумын Баян багийн малчин Н.Баярцэнгэл “Алтан ботго”-ны эзэн боллоо.

УЛСЫН АВАРГА МАЛЧИН МАНЛАЙ СУМААС ТОДОРЛОО.

2026-02-11 61
Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн малчин Дашдондовын Чойсүрэн, түүний гэргий Үржинбаатарын Болормаа нар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн босгон дээр “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” цол хүртлээ. Д.Чойсүрэн нь Манлай сумын хамгийн олон тэмээтэй малчдын нэг бөгөөд 400 гаруй тэмээ, 1000 гаруй хонь голлосон нийт 2000 гаруй толгой мал тоолуулжээ. 2020 онд аймгийн аварга малчнаар шалгаран, мал маллах арга ухаан, сүргийн бүтцийг хадгалах, малын ашиг шимийг боловсруулах зэрэг туршлагаараа Улсын хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлээд байна. Улсын аварга малчин болсон Д.Чойсүрэн, Ү.Болормаа нарт халуун баяр хүргэж, мал сүрэг нь өсөн үржиж, малч ухаанаа дэлгэрүүлэн, өвлүүлэхийг хүсэн ерөөе.

ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ТЭМЭЭ СУДЛААЧ ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАВ.

2026-02-09 93
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Тэмээ судлалын төвийн дарга, доктор, профессор Журамт, ахмад эрдэмтэн доктор, профессор Ө.Эрдэнэбилэг болон холбогдох судлаачид, ингэний сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүдийг аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх хүлээн авч уулзлаа.

ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-02-09 123
Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2026–2028 онд хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалын загвар аймаг” төслийн эхний аймгаар Өмнөговь аймаг шалгарсан байна.

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2026-02-08 140
Тус айлчлалын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат болон холбогдох удирдлагуудтай уулзаж, орон нутгийн бодлого, төлөвлөлт, цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.

“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР - 2026” АРГА ХЭМЖЭЭ

2026-02-07 152
Монголын уламжлалт өв соёлыг дэлхийд таниулсан “Түмэн тэмээний баяр – 2026” арга хэмжээ 29 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, дотоод гадаадын олон мянган жуулчин, наадамчин олныг хамарсан өргөн цар хүрээтэй баяр болж байна.

АКАДЕМИЧ Д.ТӨМӨРТОГООГИЙН НЭРЭМЖИТ “ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНХИМ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-02-06 105
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Домийн Төмөртогоогийн нэрэмжит “Шинжлэх ухааны танхим” Өмнөговь аймгийн Номын санд албан ёсоор нээлтээ хийлээ.

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮН “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР”-ЫГ ҮЗЭЖ СОНИРХОХООР ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ.

2026-02-06 101
Өмнөговь аймагт уламжлал болгон зохион байгуулагдаж буй өвлийн аялал жуулчлалын томоохон эвент “Түмэн тэмээний баяр”-ыг үзэж сонирхохоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Жон Мин албаны төлөөлөгчдийн хамтаар Өмнөговь аймагт хүрэлцэн ирлээ.

Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна.

2026-02-05 117
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс санаачлан “Төлөөлөгч–2026” арга хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРХМАЛ ҮҮСГҮҮРИЙН СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-02-04 113
2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Сэргээгдэх эрчим хүчний тархмал үүсгүүрийн сургалт” амжилттай зохион байгуулагдаж, төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу үр дүнтэйгээр өндөрлөлөө.

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-02-02 126
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон МУИС-ийн Инженер, технологийн сургууль, судлаачдын төлөөллүүд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Номгон сумын Дэрсэн-Ус багт “Ойн сургалт, судалгаа инновацын төв” байгуулах төслийн явцын талаар мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа. “Ойн судалгаа, шинжилгээний төв”-ийг Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-аас санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, ухаалаг хүлэмжийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний төвөөс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, борлуулалтын талаар санал солилцлоо. Цаашид Говийн амьтан ургамал, эко-системийг судлах эрдэм шинжилгээний байгууллага болгон хөгжүүлэх тус төвийг МУИС-ийн харъяа судалгаа, шинжилгээний хүрээлэн болгон удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах талаар холбогдох судалгаа, шинжилгээ хийхээр санал нэгдэв.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2026-01-30 130
Аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан 85,7 хувийн ирцтэйгээр эхэлж 16 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд: 1.Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай 2.Өмнөговь аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 3.Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны жилийн эцсийн хэрэгжилтийн тухай 4.Хулан хамгаалах ерөнхий төлөвлөгөө батлах тухай 5.Өмнөговь аймгийн амьтан хамгаалах болон агнуурын менежментийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 6.Ахмад настны хөгжил хамгааллын хөтөлбөр батлах тухай 7.“Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай 8.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 9.“Хурдан тэмээний уралдааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 10.Нутгийн дэм олгох журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 11.Өмнөговь аймгийн хэмжээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах тухай 12.Олон нийтийн цагдаагийн тоо, сар тутам олгох урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 13.Орон нутгийн өмчийн тухай 14.Түрээсийн гэрээнээс өмчлөлийн гэрээнд шилжих иргэдийн нэрсийн жагсаалт батлах тухай 15.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 17/03, 19/21 дугаар тогтоол) 16.Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай

ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД БУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА.

2026-01-27 125
ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД БУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нарын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, орон нутгийн удирдлагууд Булган суманд ажиллалаа. Тус ажлын хүрээнд улсын хэмжээнд болон орон нутагт хэрэгжиж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр иргэд цаашид тариалангийн салбарт ажиллагсдыг залуужуулах, залуу тариаланчдыг дэмжих бодлого, арга хэмжээг өргөжүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА “ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА.

2026-01-27 124
Тус наадамд Өмнөговь аймгийн 80 гаруй тэмээчид, 170-аад хурдан тэмээтэй ирсэн байна. Мөн Монголын хамгийн өндөр тэмээ болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Х. Оргодолын улаан зүсмийн тэмээ оролцож наадамчин олны сонирхлыг татлаа. Атан тэмээний уралдааны төрөлд Өмнөговь аймгаас гурван тэмээ айргийн тавд хурдаллаа. • Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат Нянтайн Гансүхын хөх тэмээ 2-р байр, • Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Бантгарын Өлзийсайханы улаан тэмээ 3-р байр, • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Мөнхцэцэгийн Мөнгөншагайн шар тэмээ 4-р байранд тус тус орж айрагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй өвлийн их наадам нь ирэх жил Өмнөговь аймагт зохион байгуулагдана.

ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД МАНДАЛ-ОВОО СУМАНД АЖИЛЛАЛАА.

2026-01-27 121
Гишүүд Мандал-Овоо сумын иргэдтэй уулзалт хийж, иргэд дараах асуудлуудыг хөндөн санал, хүсэлтээ илэрхийллээ. Үүнд: • Төрийн албан хаагчдын бүтэц, орон тоо цомхотгосонтой холбоотойгоор нэг хүнд ноогдох ажлын ачаалал хэт их байгаа, • Мандал-Овоо сумын ЕБС 135 хүүхэдтэй тул хуульд заасан босго хангахгүйгээс нэмэлт орон тоо, ажилчид авах боломжгүй байгаа, • Малчид хил залгаа Дэлгэрхангай сумын нутагтай холбоотой хил заагийн асуудлаас болж мал маллахад хүндрэлтэй байгааг дурдан, уг асуудлаар холбогдох гишүүдэд өргөдөл өглөө. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд болон аймаг, орон нутгийн удирдлагууд дээрх асуудлуудыг боломжит хувилбараар дэмжин, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2026-01-21 118
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн XI дүгээр хурал 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр танхим, цахим хослуулан хуралдлаа. Тус хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдааныг 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах байдлаар баталлаа. Үүнд: 1. Нутгийн дэм олгох журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2. Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай 3. Өмнөговь аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 4. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны жилийн эцсийн хэрэгжилтийн тухай 5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 6. “Хурдан тэмээний уралдааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 7. Хулан хамгаалах ерөнхий төлөвлөгөө батлах тухай 8. Өмнөговь аймгийн амьтан хамгаалах болон агнуурын менежментийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 9. Ахмад настны хөгжил хамгааллын хөтөлбөр батлах тухай 10. “Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай 11. Өмнөговь аймгийн хэмжээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай 12. Олон нийтийн цагдаагийн тоо, сар тутам олгох урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 13. Орон нутгийн өмчийн тухай 14. Түрээсийн гэрээнээс өмчлөлийн гэрээнд шилжих иргэдийн нэрсийн жагсаалт батлах тухай 15. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 16. Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10284
8491 / 83%
1100 / 11%
335 / 3%
358 / 3%